etoim.mn
photos/Он гарсаар 17 удаагийн ой, хээрийн түймэр гараад байна.jpg

Он гарсаар улсын хэмжээнд тавдугаар сарын 02-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд зэрэг 7 аймгийн 14 суманд нийт 17 удаагийн ой, хээрийн түймэр гарч, /урьдчилсан байдлаар/ ойн 19 га, хээрийн 283,150.5 га нийт 283,169.5 га талбай түймэрт өртсөн байна.

Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, орон нутгийн иргэд, нийт 810 хүн, 9 мотоцикл, 7 морь, 119 автомашинтай ажиллажээ.

Түүнчлэн хаврын хуурайшилтын үе үргэлжилж байгаа тул ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх 197 хяналтын цэгт Онцгой байдлын байгууллага, Байгаль орчны газар, Цагдаагийн байгууллага, бусад байгууллагын хамтарсан бие бүрэлдэхүүн хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байна.

Иймд, иргэн та бүхэн асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх