etoim.mn
photos/North Korea dismisses ‘spurious’ U.webp

БНАСАУ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг тус улсын эсрэг дайсагнасан бодлого явуулж байгаа учир хариу арга хэмжээ авна гэдгээ илэрхийлсэн байна.

Тодруулбал, Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр Ираны хамт Америкийн аюулгүй байдал, дэлхийн аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулж байна. Бид эдгээр хоёр улсын зүгээс тулгарч буй ноцтой аюулыг арилгахын тулд холбоотнуудтайгаа хамтран ажиллана. Мөн Умард Солонгостой цөмийн зэвсгээс зайлсхийх дипломат хэлэлцээ хийхэд нээлттэй" гэж мэдэгдсэн.

Энэхүү мэдэгдэлд БНАСАУ-ын Гадаад хэргийн яам "Дайсагнасан үйлдлээ далдлах хуурамч үг. Манай улсын цөмийн хөтөлбөрийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ноцтой аюул хэмээн нэрлэснээрээ “томоохон алдаа” гаргалаа. Үүний хариуд бид хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно" хэмээн мэдэгдсэн байна.

Харин Умард Солонгосын Гадаад хэргийн яамны АНУ-тай холбоотой хэрэг эрхлэх газрын дарга Кон Жон Гун "Жо Байдены хийсэн мэдэгдэл АНУ-аас өнгөрсөн хагас зууны турш Умард Солонгосын эсрэг явуулж буй дайсагнасан бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх гэсэн эрмэлзлийг тодорхой харуулж байна гэдгийг нотоллоо" хэмээжээ.

Мөн тус улсын Гадаад харилцааны яамнаас гаргасан тусдаа мэдэгдэлд Жо Байден Ким Жон Уныг доромжилсон гэж буруутгаж, "Хэрэв биднийг өдөөн хатгасан тохиолдолд ойрын ирээдүйдээ тун хүнд нөхцөл байдалтай нүүр тулахыг бид АНУ-д хангалттай анхааруулсан" гэж нэмж хэлэв.

Эх сурвалж: BBC, Aljazeera

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх