etoim.mn
photos/Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 247 иргэн ирлээ.jpg

Сөүл-Улаанбаатар чиглэлийн Ашиана Эйрлайнс компанийн тусгай нислэг тавдугаар сарын 02-ны үүрийн 03:50 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 247 хүн ирсэн байна. Үүнд АНУ-ын Сайпан аралд ажиллаж, амьдарч байгаад нутаг буцаж буй 100 гаруй Монгол Улсын иргэн багтсан бөгөөд эдгээр иргэд нь "Ковид-19"-ын вакцины хоёрдугаар тунгаа бүрэн хийлгэж, дархлаа тогтох хугацаагаа өнгөрөөсний дараа иржээ.

Вакцины бүрэн тундаа хамрагдаад 14-өөс дээш хоног өнгөрсөн 109 иргэнийг журмын дагуу гэрийн ажиглалтад гаргаж, бусад иргэдийг “Ибис”, “Кемпински”, “Новотэл”, “Зүчи”, “Лион”, “Кентавр” зочид буудлуудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх