etoim.mn
photos/“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” УСК.jpg

“Шүүдэр” продакшны хоёр дахь түүхэн сэдэвт бүтээл “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” УСК албан ёсны трэйлерээ цацлаа. 

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хотол цагаан гүнж” романаас сэдэвлэсэн энэ киног тулаант, уран сэтгэмжийн төрлөөр бүтээж байгаа бөгөөд өнгөрсөн аравдугаар сард анхны танилцуулгаа үзэгчдэд дэлгэсэн.

Гурван улирлын турш зураг авалтаа хийж, жил дамнан үргэлжилж буй энэ киноны гүнжийн дүрд залуу жүжигчин М.Цэрэндолгор тоглож байгаа билээ. Харин Хайду хааны дүрд жүжигчин О.Гэрэлсүх, гүнжийн сэтгэлт залуу горлос овгийн Абатай баатарт жүжигчин Б.Баттогтох, Урус хунтайжид жүжигчин С.Тэмүүжин, Дува хунтайжид жүжигчин Г.Эзэнмөнх, Бүргэд баатарт Гавьяат жүжигчин Д.Төмөртогтох, Хасан сайдад Ё.Баярмагнай, Хотулуны ээж Дөрбэжин хатанд П.Мөнх-Од, Солон хатанд жүжигчин Б.Баярсанаа, Марал хатанд дуучин Ц.Энгүүн, Шибкан хатанд Б.Эрдэнэ-Очир, Номхон хунтайжид  жүжигчин Д.Мөнхтөмөр, Зульфа шидтэнд жүжигчин Б.Сэтгэлтүвшин нар тоглосон байна.

Киноны эх зохиол шидэт реализмын хэлбэрээр бичигдсэн тул кино тулаант, эпик төрлөөр бүтээгдэж байгаа бөгөөд хөгжмийн зохиолчоор Ц.Байдрагийг сонгожээ. Киноны Ерөнхий продюсерээр  Д.Болдхуяг, ерөнхий найруулагч С.Баасанжаргал, зураглаач Г.Бат-Ирээдүй, эвлүүлгч графикч Б.Чинзориг, ерөнхий зураач Л.Батбилэг, тайзны ерөнхий зураач Н.Батжаргал, дууны найруулагч С.Нэргүй, нүүр будагч Б.Эрдэнэчимэг нар ажиллаж байна.

Уг киноны зураг авалтыг 2020 онд Төв аймгийн Эрдэнэ сум, Хэнтий, Дундговьд хийсэн бол, энэ зун Хайду, Хубилай хааны их цэрэг, тулааны зургуудыг Архангай, Баян-Өлгийн Алтай таван богдод үргэлжлүүлээд дуусах юм байна.

 “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” тулаант УСК энэ оны арваннэгдүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх