etoim.mn
photos/806x378-magnitude-68-earthquake-jolts-northeastern-japan-1619853699370Strong quake jolts northeastern Japan.jpeg

Өнөөдөр буюу тавдугаар сарын 1-ны өглөө 10:27 цагт Японы зүүн хойд нутагт 6,8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Хүний амь нас эрсэдсэн талаар мэдээлэл ирээгүй байгаа боловч хэд хэдэн хүн шархадсан тухай орон нутгийн албаныхан мэдээлэв.

USGS, цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт Мияги мужийн эргээс холгүй 51 километрийн гүнд байсан. Газар хөдлөлтийн улмаас цунамигийн аюул нүүрлэх эрсдэлгүй байгаа ч ирэх долоо хоногт дахин газар хөдөлж болзошгүй байна. 

Тус бүсэд хөрсний гулгалт үүсэх эрсдэл нэмэгдэж байна. Цаашид газар хөдлөлтийн идэвхжил, хур тунадас зэрэг цаг агаарын нөхцөл байдал өөрчлөгдөхөд бэлэн байж болгоомжтой байхыг анхааруулжээ.

Токиогийн Цахилгаан эрчим хүчний компанийн мэдээлснээр, Тохоку орчмын атомын цахилгаан станцуудад хийсэн шалгалтаар ямар нэгэн үйл ажиллагаа нь доголдсон асуудал гараагүй байна.

Эх сурвалж: NHK WORLD-JAPAN

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх