etoim.mn
photos/сZEUS баг ссб.jpeg

 Цахим спортын PUBG Mobile төрлийн “Peace Elite Asia Invitational 2021” тэмцээн дөрөвдүгээр сарын 27-29-нд онлайнаар зохион байгуулагдсан. Тус тэмцээнд PUBG Mobile-ын дэлхийн аваргын хүрэл медальт Монголын ZEUS ESPORTS баг гуравдугаар байр эзэлж, 350 мянган юанийн эзэд боллоо.

Энэхүү тэмцээнд Хятад, Тайланд, Малайз, Япон, Вьетнам, Индонези, Бутан, Өмнөд Солонгос, Монгол зэрэг цахим спорт өндөр хөгжсөн Азийн орнуудын 15 шилдэг баг өрсөлдөж, Хятад Team Weibo түрүүлж, 1,2  сая юанийн эзэд болсон бол Хятадын Huya FA баг үзүүрлэж, 500 мянган юанийн эзэд болжээ.

“PUBG Mobile Pro League – Season 1 2021: South Asia Championship Finals” 150 мянган ам.долларын шагналын сантай тэмцээн тавдугаар сард болох ба ZEUS баг бүсийнхээ хүчирхэг 15 багтай өрсөлдөнө.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх