etoim.mn
photos/14 байрны 597 айлын орон сууцыг эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчлан өгөхөөр боллоо.jpg

Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны ээлжит хурал өчигдөр боллоо.

Хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоол Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн A/-1/522 тоот бичиг, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанчин штабын эзэмшилд байгаа албан тушаалын Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, 14 байрны 597 айлын орон сууцыг эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчлан өгөх тухай хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мөн Орон сууц эзэмших эрх бүхий таван иргэнд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай болон Магадлан шинжлэх хэсгийн 2020 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг үндэслэн орон сууц эзэмших эрхийн бичиг олгогдсон “0” тоот өрөөгөө хувьчлан авахыг хүссэн хоёр иргэнд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо нь 2016 онд 55 айл өрхөд, 2017 онд 197 айл өрхөд, 2018 онд 56 айл өрхөд, 2019 онд 67 айл өрхөд буюу нийт 375 айл өрхөд орон сууц хувьчлах шийдвэр гаргаж гэрчилгээг нь олгосон байна.

Эх сурвалж: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх