etoim.mn
photos/Dozens killed in crush at Lag Baomer religious festival in Israel.jpeg

Өнөөдөр буюу баасан гарагийн өглөө Израилын хойд нутагт “Лаг ба Омер” хэмээх жил бүр болдог шашны баярын үеэр 44 хүн амиа алдаж, бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо 150 давсан байна. Лаг ба Омер баяр Мерон уулын бэлд болсон бөгөөд олон мянган хүн цугласан байжээ.  

Уг шашны баярын үеэр ямар нэг байгууламж нурсны улмаас хүмүүс амиа алдсан гэж мэдээлж байсан ч нарийн шалтгаан нь одоогоор тогтоодоогүй байгаа юм.

Тус улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху энэ үйл явдлыг "асар их эмгэнэл", "Израиль улсад тохиолдсон хамгийн хүнд гамшиг тохиолоо. Энэ хэргийн талаар нарийн, нухацтай, гүнзгий мөрдөн байцаалт хийхээ амлаж байна” гэжээ. 

Гэмтэж бэртсэн хүмүүсийг болон амиа алдагсдын цогцсыг тээвэрлэх ажилд Израилын армийн алба хаагчид оролцсон байна. 

Dozens killed in crush at Lag Baomer religious festival in Israel | Israel  | The Guardian

Өнгөрсөн онд “Лаг ба Омер” баярыг цуцалсан бөгөөд энэ жил вакцинжуулалт амжилттай явуулснаар халдварын тохиолдол буурч, баяр наадам тэмдэглэхийг зөвшөөрчээ.  

Улмаар Израилд хөл хорионы дэглэмийг сулруулснаас хойш зохион байгуулсан хамгийн том олон нийтийг хамарсан үйл ажиллагаа нь энэ болсон байна.

“Лаг ба-Омер” баярын үеэр түүдэг асаадаг заншилтай бөгөөд хамгийн том ёслол нь Мерон ууланд болж, христийн шашны гурван гол урсгалын нэг болох үнэн алдартны шашныг /ортодокс/ шүтдэг хэдэн арван мянган хүн оролцдог байна.

Эх сурвалж: BBC, TheGuardian

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх