etoim.mn
photos/Чөлөөт бөхийн “Токио-2020” олимпын наадмын эрх олгох дэлхийн тэмцээнд манай 5 бөх оролцоно.jpg

“Токио-2020” зуны олимпын наадамд Ази тивээс олимпын эрх олгох тэмцээн болон Ази тивийн аварга шалгаруулах 2021 оны чөлөөт бөхийн тэмцээнд оролцохоор Казахстан улсыг багш дасгалжуулагч, тамирчид нийлээд 43 хүний бүрэлдэхүүнтэй зорьсон юм. 

Хоёр тэмцээний дараа манай баг тамирчид эх орондоо ирсэн бөгөөд тавдугаар сарын 6-наас 9-нд Болгарын Софи хотноо болох “Токио-2020” олимпын наадмын эрх олгох дэлхийн тэмцээнд оролцохоор манай таван бөх, гурван дасгалжуулагч Казахстан улсад үлдэж бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Монголын багийн бүрэлдэхүүнд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, шигшээ багийн эрэгтэй багийн дасгалжуулагч А.Цэдэнсодном, эмэгтэй багийн дасгалжуулагч Ө.Ууганбаяр тэргүүтэй гавьяат тамирчин Э.Бэхбаяр /57 кг/, Олон улсын хэмжээний мастер Б.Бямбадорж /74 кг/, гавьяат тамирчин П.Өнөрбат /86 кг/, ОУХМ Ч.Алтангэрэл /97 кг/, ОУХМ Х.Болортуяа /эмэгтэй 62 кг/ нар байгаа аж. 

Эх сурвалж: Монголын Чөлөөт Бөхийн Холбоо

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх