etoim.mn
photos/БТСУХ.jpg

Монголын боксын насанд хүрэгчдийн шигшээ баг тамирчид өнөөдөр Чех улсын Усти-над-Лабем хотноо тавдугаар сарын 04-09-ний өдрүүдэд болох 51 дэх удаагийн олон улсын гран-при тэмцээнийг зорилоо. Энэхүү тэмцээнд Монголын боксын насанд хүрэгчдийн шигшээ багийн эрэгтэй 6, эмэгтэй 3 тамирчин оролцоно.

Багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Энхтөр, дасгалжуулагчаар А.Гантулга,Б.Пүрэв-Очир нар ажиллана.

Монголын багийн бүрэлдэхүүн

Эрэгтэй тамирчид:  

Х.Энхмандах

Х.Энх-Амар

Э.Цэндбаатар

Б.Чинзориг

Б.Мишээлт

О.Бямба-Эрдэнэ

Эмэгтэй тамирчид:

Л.Алтанцэцэг

О.Есүгэн

М.Намуун нар оролцоно.

Шигшээ баг тэмцээнийг дуусгаад тавдугаар сарын 09-20-ны өдрүүдэд ХБНГУ-д Кубийн шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийнэ. Үргэлжлүүлээд тавдугаар сарын 21-ээс зургаадугаар сарын 01-ний хооронд АНЭУ-ын Дубай хотноо болох Азийн АШТ-д оролцох юм байна.

Эх сурвалж: БТСУХ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх