etoim.mn
photos/Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 157 иргэн ирнэ.jpg

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр Франкфуртээс хөөрч, маргааш өглөөний 06:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 157 иргэн ирэх бөгөөд иргэдийг “Парк”, “Новотел”, “Тайж”, “Мөнх хустай”, “Кемпински”, “Туушин” зочид буудалд тусгаарлана.

Гадаадаас ирсэн иргэд долоо хоног тусгаарлан ажиглах байранд долоо хоног гэртээ тусгаарлагдана.

Мөн вакцины нэг, хоёрдугаар тун буюу бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон иргэд тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдахгүй, гэртээ долоо хоног тусгаарлах журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Эх сурвалж: ОБЕГ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх