etoim.mn
photos/автобус.jpg

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг 12 хоногоор сунгасан. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж, өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, зорчуулахаар болсон юм.

Тэгвэл өнөөдөр нийтийн тээврийн 98 чиглэлд 859 автобус үйлчилгээнд явж байна. Мөн авто тээврийн хяналтын 17 улсын байцаагч, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 52 алба хаагч, “Сити баз консалтинг” ХХК, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 193 шалгагч зорчигчдод хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх