etoim.mn
photos/danaa-batgerel-kevin-natividad-ufc-261-1012.jpg

Мэргэжлийн холимог тулааны оргил UFC холбооны UFC-261 тэмцээн өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулагдлаа.

 Энэхүү тэмцээнд Монгол Улсын тулаанч Д.Батгэрэл АНУ-ын тулаанч Кевин Нативидадтай тулалдаж, өрсөлдөгчөө нэгдүгээр үед 50 секундын дотор хүнд цохилтоор буулган авав.

Ийнхүү 31 настай Д.Батгэрэл UFC холбоонд гурван тулаан хийж, хоёр ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй боллоо. Харин түүний өрсөлдөгч Кевин UFC холбооны хүрээнд хийсэн хоёр тулаандаа ээлж дараалан ялагдлаа.

Эх сурвалж: USA Today

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх