etoim.mn
photos/CaptureЭНХБАТ.PNG

ОХУ-ын нийслэл Москва хотноо "Хосe Каррерас Гран-При" олон улсын Дуурийн дуулаачдын 2-р уралдаан зохион байгуулагдаж байна.

Москва хотноо 2021 оны дөрөвдүгээр сарын 19-26-ны хооронд зохион байгуулагдаж буй уг уралдаанд манай дуучин Т.Энхбат Баритон төрөлд финалд шалгарч үлдлээ. Гуравдугаар шатны уралдаан энэ сарын 26-нд болох бөгөөд тэмцээн сопрано, меццо-сопрано, тенор, баритон, бассын төрлөөр явагдаж байгаа юм.

Гуравдугаар шатанд шалгарсан дуучдын нэр тодорлоо,

Сопрано: Лилит Давтян (Армени), Инна Деменкова (ОХУ), Эльмира Караханова (ОХУ),

Меццо-сопрано: Дара Савинова (Эстони), Эльза Ру Шаму (Франц), Дарья Хозиева (ОХУ),

Басс: Саргис Бажбеук-Меликян (Армени), Алексей Кулагин (ОХУ), Сергей Севастьянов (ОХУ),

Баритон: Навасард Акопян (Армени), Энрике Алькантара (Аргентин), Алексей Зеленков (ОХУ), Пермийн театрын гоцлол дуучин Т.Энхбат (Монгол) нар шалгарчээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх