etoim.mn
photos/175943752_4379095748775816_5123349469207942393_nverocell.jpg

 Манай улс дөрөвдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд коронавирусний эсрэг “Вероселл” вакцины 600 мянган тунг татан авсан. 

Тэгвэл өнөөдөр  БНХАУ-ын Синофарм үйлдвэрээс худалдан авч буй 900 мянган тун "Вероселл" вакцины  гурав дахь татан авалтын 300 мянган тун 14.41 цагт "Буянт-Ухаа" ОУНБ-д газарджээ.

Цар тахлын эсрэг вакцин худалдан авах, хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, улсын хэмжээнд дархлаажуулалт хийх эмч, эмнэлгийн мэргэжилтний чадавхыг бэхжүүлэхэд шаардагатай санхүүжилтийг улсын төсвөөс болон хөгжлийн түнш улс орны хөнгөлөлттэй зээл тусламжаар үүсвэрийг бүрдүүлсэн байна.

Засгийн газар Ковакс хөтөлбөрийн хүрээнд болон вакцин үйлдвэрлэгчээс шууд худалдан авах замаар вакцин хүлээж авч байгаа бөгөөд дараагийн нийлүүлэгдэх вакцины яриа, хэлцлүүд үргэлжлэн хийгдэж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх