etoim.mn
photos/apple.jpg

“Apple” компани өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 20-нд 2021 оны анхны шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулах “Spring Loaded” нэртэй арга хэмжээг виртуал хэлбэрээр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр тус компани шинэ iPad Pro, шинэ iMac, нил ягаан өнгийн iPhone 12, AirTag, шинэ Apple TV 4K зэрэг хэд хэдэн бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд танилцуулсан юм.

iPad Pro

 “Apple компани” өнгөрсөн оноос өөрийн зохион бүтээсэн M1 чипээр бүтээгдэхүүнүүдээ тоноглож эхэлсэн билээ. Тэгвэл энэ удаа iPad Pro бүтээгдэхүүн нь M1 чиптэй болж байгаа ба өчигдрийн арга хэмжээн дээр 11 ба 12.9 инчийн хоёр iPad Pro танилцуулсан юм. 12.9 инчийн iPad Pro нь шинэхэн Liquid Retina XDR дэлгэцтэй бөгөөд iPad Pro-д хэт динамик хүрээг болон HDR-г нэмж өгсөнөөр илүү бодит нарийвчлалтай болсон.

Хүлээгдэж байсны дагуу Apple нь илүү хурдан процессортой, 5G дэмжлэгтэй, Thunderbolt ийг хүлээн авах боломжтой болжээ. Нэмж дурдахад цоо шинэ Ultra Wide урд камер нь Center Stage-ийг идэвхжүүлж, хэрэглэгчдийг видео дуудлага хийхэд автоматаар голлуулж, хүрээтэй байлгах шинэ боломжийг олгож байна.

Үнийн хувьд 11 инч загвар нь 799 ам.доллар, 12.9 инч загвар нь 1099 ам.доллар байх гэнэ.

Apple iMac

“Apple” компанийн таницлуулсан өөр нэгэн шинэ бүтээгдэхүүн бол M1 чипээр тоноглогдсон, илүү нягт, гайхалтай нимгэн хийц бүхий цоо шинэ iMac-ийг танилцууллаа.

Шинэ iMac нь ердөө 11.5 миллиметр нимгэн хийцтэй, 24 инчийн хэмжээтэй 4.5K Retina дэлгэцтэй, гайхалтай тод харагдах үзүүлэлттэй болсон байна.

Энэ загварын хувьд 1080p-ийн FaceTime камертай, долоон өнгөний сонголттой, Touch ID хурууны хээ уншигчтай юм.

AirTag

Apple АirTag төхөөрөмж бол “Apple”-ийн бас нэгэн шинэ бүтээгдэхүүн байлаа.

Энэхүү төхөөрөмж нь Apple-ийн Find My аппликейшн ашиглан эд зүйлсээ хайж олоход тус болох бөгөөд  гар цүнх, түлхүүр, үүргэвч болон бусад зүйлд холбосон эсэхээс үл хамааран хэрэглэгчийн сүлжээг хайж олох өргөн цар хүрээтэй, алдсан зүйлээ хамгийн хялбараар хайж олоход туслах юм.

Apple TV

Дараагийн бүтээгдэхүүн болох шинэ Apple TV 4K нь өндөр хурдны HDR төхөөрөмжийг хэрэглэгчдэд хүргэж, дуртай контентоо хамгийн өндөр чанартайгаар үзэх боломжийг олголоо. Apple TV 4K нь хөнгөн цагаан материал, хурууны даралт мэдрэгч пад, Siri товчтой шинэ удирдлагатай зэргээрээ онцлог болсон байна.

iPhone 12 болон iPhone Mini

Арга хэмжээний үеэрх бас нэг гайхалтай гэнэтийн бэлэг нь өнгөрсөн онд зах зээлд гаргасан iPhone 12, iPhone 12 mini-н хаврын цоо шинэ нил ягаан өнгөтэй загварыг танилцууллаа. Энэхүү шинэ өнгө нь iPhone 12-ийн хөнгөн цагаан ирмэгийг нарийвчилсан арын шилтэй төгс зохицсон өнгөөр тодотгож өгсөн байна. Хоёр загвар нь хүчирхэг тооцоолох чадвартай гэрэл зургийн функцууд болон хамгийн өндөр чанартай видео бичлэгийг гаргах чадалтай дэвшилтэт хос камерын системтэй, OLED өргөн дэлгэцээр илүү хурц, илүү тод үзэх боломжтой юм.

Шинэ өнгөтэй iPhone-уудын урьдчилсан захиалга энэ сарын 23-наас эхэлж, дөрөвдүгээр сарын 30-наас 799 ам.доллараас эхэлсэн үнэтэйгээр худалдаанд гарах ажээ.

 “Apple card” үйлчилгээний шинэчлэл

“Apple” компани хоёр жилийн өмнө өөрсдийн гэсэн кредит картыг гаргаж, дэлхийн хаана ч “Apple Pay” үйлчилгээ нэвтэрсэн үед тус картыг ашиглах боломжийг олгосон.

Тэгвэл одоо энэ картыг гэр бүлээрээ ашиглах боломжтой Apple Card Family-ийг танилцууллаа. Энэ нь эхнэр нөхрүүд зээлийн картынхаа эрхийг нэгтгэж, хамтдаа ашиглах боломжтой болсон гэсэн үг юм. Мөн эцэг эхчүүдэд Apple Card-аа хүүхдүүдтэйгээ хуваалцаж зардлын хязгаарлалт, хяналт хийж, ухаалаг, аюулгүй санхүүгийн зуршилд сургахад туслана гэж тэд онцолжээ.

Эх сурвалж: CNN

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх