Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/175487029_136082865195583_4432910191111353647_n_20210421122433 ярилцага.jpg

Хот тохижилтын газар нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, төвлөрсөн хогийн цэг, 19 байршилд байгаа нийтийн бие засах газрын үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Тус газрын Тохижилт, үйлчилгээний албаны дарга Ш.Ганчулуунаас  зарим зүйлийг тодрууллаа.

Хот тохижилтын газар хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг вэ?

-Хот тохижилтын газар нь Улаанбаатарын 186.1 км зам, талбайг хариуцан ажилладаг. 700 гаруй хүний бүрэлдэхүүнтэй.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд та бүхэн хэрхэн ажиллаж байна вэ?

-Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, хогийн сав, сандал, хөшөө дурсгалуудыг ариутгалын бодистой ус болон цэвэр усаар хуваарийн дагуу тогтмол угааж цэвэрлэж байна. Тухайн ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн талбай, авто замын голын хайсыг сойтогт машин буюу бага оврын машинаар угааж байгаа. Мөн дулааны шугам дагуух хогийг цэвэрлэж тээвэрлэх, авто замын зорчих хэсэг болон гудамжны хананаас хана хоорондох нуухны цэвэрлэгээ, автобусны зогсоолын сандал, хогийн сав зэргийг угааж, арчлан, зорчих хэсгийн цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийж байна. Түүнчлэн зүлэгт талбай, зурвас, ургамлан хашлагын цэвэрлэгээ, мод, бут усалгаа, тогоо гаргалт, зүлэгт талбайн самналт, шар өвс тармуурдах, түүвэр цэвэрлэгээ, хог ачилт зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм. Намъянжугийн гудамжны 1.4 км хайсыг дөрвөн машинтай дөрвөн ажилтан цэвэрлэж байна. Хогийн сав, сандлыг ариутгалын бодисоор өдөр бүр ариутган, цэвэрлэж байгаа.

Эх сурвалж:НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх