etoim.mn
photos/yktkghjngmk.jpg

“Facebook” компани энэ оны зунаас зах зээлд хэд хэдэн шинэ үйлчилгээг нэвтрүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Коронавирус цар тахлын үеэр хүмүүс аудио хэлбэрээр харилцах боломжийг олгосон нийгмийн сүлжээг хэрэглэх нь түгээмэл болсон байна.

 Үүний нэг болох “Clubhouse” нь хэрэглэгчид аудио хэлбэрээр харилцдаг нийгмийн сүлжээний шинэ төрөл юм. Энэхүү сүлжээнд зөвхөн хэн нэгэн урьсан тохиолдолд нэвтэрч, ашиглах боломжтой бөгөөд хэрэглэгчид аль нэг сонирхолтой сэдвээр "өрөө" нээж, санал бодлоо солилцдог байна. Одоогоор нийгмийн уг сүлжээг зөвхөн “iOS” үйлдлийн систем дэмждэг ухаалаг гар утас эзэмшигчид ашиглах боломжтой юм.

Тэгвэл “Facebook” компани “Clubhouse”-тай ижил хувилбар болох “Live Audio Rooms” функцыг хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байна. Мөн тус  компани хэрэглэгчдэд богино хэмжээний дүрс бичлэг хийж, түгээх боломжийг олгосон “Soundbites” хэмээх функцыг шинээр нэвтрүүлэхээр болжээ.

Тус компанийн тэргүүн Марк Цукерберг “Урт хэлэлцүүлэг өрнүүлж, санаа бодол солилцоход аудио хамгийн тохиромжтой арга хэрэгсэл юм. Бусад хэрэгслүүдээр хэлэлцэхэд маш хэцүү сэдвүүдэд бид зөвхөн аудио ашиглан оролцож чадна. Сонсонгоо өөр зүйл зэрэг хийх боломжтой нь аудиогийн бас нэг том давуу тал юм.

Мөн ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр зорьж байгаа өөр нэг төлөвлөгөө нь хэрэглэгчид “Facebook” нийгмийн сүлжээгээр дамжуулан шууд подкаст сонсох боломжтой болно” хэмээн мэдээлжээ.

Түүнчлэн хэрэглэгчид энэхүү функцыг ашиглан мөнгө олох боломжтой ч энэ нь бүх хэрэглэгчид үйлчлэх үү эсвэл зөвхөн олон дагагчтай хүмүүст үйлчлэх үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. 

Эх сурвалж: BBC,  Reuters

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх