etoim.mn
photos/173845577_2521378678158868_7628367367959666880_nдархан.jpg

Дархан суманд 2021 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг дуустал зургаа хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоохоор боллоо.

Хатуу хөл хорионы хугацаанд дараах арга хэмжээг авахаар болсон байна. Үүнд:

  • Хөдөлгөөний хязгаарлалтыг чангаруулсан энэхүү өдрүүдэд Эрүүл мэндийн байгууллагууд голомтыг дагаж идэвхтэй өргөжүүлсэн тандалт судалгааг хийж, тархалтыг олж илрүүлэх, тусгаарлах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

  • Хөл хорионы өдрүүдэд 10,000-аас доошгүй иргэнийг түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулна.

  • Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн товлолт дархлаажуулалтын үйл ажиллагаа хэвийн явагдана.

  • Нэгдсэн болон сум өрхийн эрүүл мэндийн төвийн амбулатори, хэвтүүлэн эмчлэх, яаралтай тусламж, үйлчилгээ хэвийн явагдана.

  • 2021.04.24-ний өдрөөс ковид 19-ийн эсрэг вакцины 2 дахь тунг хийхээр төлөвлөж, холбогдох арга хэмжээ г авч ажиллаж байна. Түүнчлэн 2021.04.11-20-ны хооронд вакцины 2 дахь тунгийн хугацаа болсон иргэдэд 2021.04.20-нд 2 дахь тунгаа хийлгэнэ.

  • Зөвшөөрөгдсөн байгууллагуудын ажиллагсад хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар тухайн байгууллагууд нь дотооддоо зохион байгуулалт хийнэ. Байгууллага бүрт хүний тооноос хамаарч нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн 2-3 зөвшөөрөл олгоно.

  • Ажиллаж буй ААНБ бүр тусгай горимоор / ажилчид нь байнгын байрлаж, эсвэл “гэр-ажил-гэр” маршрут/ ажиллана.

  • Хүнсний дэлгүүр 20:00 цаг хүртэл, эмийн сан 22:00 цаг хүртэл ажиллана.

  • Дэд бүтцийн байгууллагууд шөнийн 00:00 цагт ээлж солилцоно.

  • Хүнсний түгээлт 09:00-12:00, 16:00-18:00 цагийн хооронд тээвэр хийнэ.

  • Шүүхийн үйл ажиллагаа тусгай горимд шилжин ажиллана. Мэдээлэл лавлагааны утас: 70375162

  •  2021 оны  дөрөвдүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртлэх хугацаанд төрийн 31 байгууллагын 355 албан хаагч өөрийнхөө амьдарч буй ойр орчимдоо нийтийн эргүүлд гарч иргэдийн хөдөлгөөнд хяналт тавина.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Онцгой комисс

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх