etoim.mn
photos/ёмхнннн.jpg

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр Эрүүл мэндийн яамны нөхцөл байдлын мэдээллийн үеэр дараах мэдээллийг өглөө.

Тэрээр "ЭМЯ болон ХӨСҮТ анхнаасаа 28 хоногийн буюу энэ өвчний хоёр нууц үеийн хугацааны турш хөл хорио тогтоох санал гаргасан.

Хэдийгээр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хатуу хөл хорио тогтоосон ч тохиолдлын тоо өдөр ирэх тутам нэмэгдэж байна. Энэ нь ойрын хавьтал болсон, халдварын нууц хугацаанд байсан хүмүүсийг илрүүлэх явцтай холбоотой юм.

Дараагийн 10 хоногт нөхцөл байдлын үнэлгээг хийнэ. Ялангуяа тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор нас баралт нэмэгдэж байгаа бөгөөд хөл хорионы төгсгөл үед бүр ч олон нас баралт гарах магадлалтай. Тийм учраас бид ард иргэдэдээ бодит нөхцөл байдлыг шууд хэлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Магадгүй хөл хорионы төгсгөл гэхэд халдварын тоо, нас баралт буурахгүй бол бид дараа дараагийн арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай болж байна.

Хатуу хөл хорио тогтоосны дараа илэрч байгаа тохиолдлууд нь хөл хорио тогтоохоос өмнө буюу халдварын нууц үе 4-5.2 хоногт ойрын хавьтал болсон хүмүүст эмнэл зүйн шинж тэмдэг илэрч шинжилгээний хариу батлагдаж байна.

Энэхүү хөл хорионы үед бүх нийтийн хөл хөдөлгөөн хумигдсан байгаа хэдий ч гэр бүлийн хүрээнд халдвар дамжих үйл явц хэвээрээ байгаа. Магадгүй нууц үедээ байсан бол одоо халдвар тарааж байх боломжтой" гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх