etoim.mn
photos/ууганбаяр4,10.jpg

Эрүүл мэндийн яамнаас нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр сүүлийн 24 цагт дотоодод бүртгэгдсэн коронавирусийн халдварын тархалтын талаарх тоон мэдээллийг хүргэлээ.

Тэрээр "Сүүлийн 24 цагийн хугацаанд 10,827 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,220 хүнээс коронавирусийн халдвар илэрснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 17,823 боллоо.

Энэ нь цар тахал гарснаас хойш нэг хоногийн хугацаанд Монгол Улсад бүртгэгдэж буй хамгийн олон тохиолдол болж байна.

Өнгөрсөн хоногт хоёр нас баралт бүртгэгдлээ. Тодруулбал, 49 настай эрэгтэй, 44 настай эрэгтэй Сovid-19 өвчний улмаас нас барсан байна. Ингэснээр нийт нас баралтын тоо 29 боллоо.

Шинээр батлагдсан 1,220 тохиолдлын эмнэлгээс шалтгаалах хоёр, зөөвөрлөгдсөн 10 тохиолдол бүртгэгджээ. Дийлэнх нь тусгаарлалтад байгаа ойрын хавьтлаас халдвар илэрсэн байна. 

Мөн хугацаанд 1,094 нь Улаанбаатар хотод, орон нутагт 114 тохиолдол бүртгэгдлээ. 

 Өнөөдрийн байдлаар 366 хүн эдгэрч нийт эдгэрсэн хүний тоо 10,253 боллоо. 

Халдварын улмаас 2,804 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 1,976, хүндэвтэр 652, хүнд 138, маш хүнд 40 хүн байна.

Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх