etoim.mn
photos/bbc dante.jpg

АНУ-ын Миннесота хотод төвийн цагдаагийн офицер 20 настай Данте Райт гэх өнгөт арьст эрийг буудаж хөнөөсөн хэрэг гарсан байна.

Энэ хэргийн талаар Миннесота мужийн цагдаагийн дарга Тим Генон “Цагдаа эмэгтэй цахилгаанаар цохиулах гэж байгаад буудан хөнөөсөн хэрэг нь санамсаргүй тохиолдол болсон” гэж мэдээлжээ.

Тодруулбал, Ням гарагт Данте Райт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас цагдаагийнхан машиныг зогсоосон байна. Бичиг баримтыг нь шалгахад түүний эрэн сурвалжлагдаж байгаа нь тогтоогджээ. 

Цагдаа нар Райтыг машинаас буулган баривчлах гэсэн боловч машиндаа эргэн сууж зугтах гэж оролдсон байна. Түүнийг цагдаа нартай тэмцэлдэж байх үед буудсан бөгөөд Райт машинтайгаа зугтаж хэдэн метр орчим яваад өөр машиныг мөргөсөн байна.  Цагдаагийнхан очин шалгахад тэрбээр үхлийн шарх авч амиа алдсан байжээ.

Түүнчлэн даваа гарагийн өглөө болсон хэвлэлийн бага хурлын үеэр цагдаа эмэгтэйн энгэрийн камерын бичлэгийг дэлгэжээ. Тус бичлэгт цагдаа нар Райтыг баривлах үед машиндаа эргэн орж зугтах гэж оролдохыг харуулсан байна.

 Цагдаа "Тазер! Тазер! хэмээн орилжээ. Гэвч үүний дараа цагдаа эмэгтэй "Би түүнийг буудчихлаа" хэмээн орилсон байна. 

Тэр найз бүсгүйтэйгээ хамт явж байсан ба удахгүй хоёр нас хүрэх гэж буй охины эцэг гэдгийг ээж нь ярьсан байна.

Данте Райтын ээжийнх нь хэлснээр “Тэр ээж рүүгээ залгаж машины даатгалын гэрчилгээ хаана байгааг асуусан. Удалгүй утасны цаана цагдаатай маргалдаж байгаа нь сонсогдоод утас нь тасарч, хэдхэн минутын дараа найз бүсгүй нь залгаад хүүг минь цагдаа нар буудсан тухай дуулгасан” гэжээ.

Одоогоор хэргийг мөрдөн шалгах хугацаанд тус цагдаагийн албан хаагчид түр захиргааны чөлөө олгожээ.

Тус хэргийн дараа ням гарагт Миннеполисын цагдаагийн газрын гадна Данте Райтийн үхэлд олон зуун хүн цуглаж эсэргүүцлээ илэрхийлж жагсаал зохион байгуулжээ. Тус хотын хэсэг хэсэг газарт дээрэмдэх үйл явдал газар авсан байна.

Эрх баригчид даваа гарагт бүх сургуулийг хааж, олон нийтийн үйл ажиллагааг зогсоож хөл хорио тогтоосон ч тэд жагссан хэвээр байсан тул цагдаагийнхан нулимс асгаруулагч хий хэрэглэжээ.

Энэ явдлыг цагаан арьст цагдаагийн харгис үйлдлийн улмаас амиа алдсан Жорж Флойдын үхэлтэй адилтгаж тус улсад арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг маш том эсэргүүцэл болж байгаа билээ.

Уг хэрэг явдалтай холбогдуулан хотын дарга Эллиотт “Дахин нэг өнгөт арьст хүн хууль сахиулагчдын гарт амиа алдсанд гүнээ харамсан гашуудаж байна” хэмээн мэдэгджээ.

Эх бэлтгэсэн: М.Санаа

Эх сурвалж: ВВС

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[202.131.248.166]

2021-04-13 18:20:27

Харуудыг устгана биз дээ. Тэгэхгүй бол тэд цагаан боол эзэмшигчдээс өвөг дээдсийнхээ өшөөг авна.