etoim.mn
photos/ууганыаяр4,13.jpg

Эрүүл мэндийн яамнаас нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр сүүлийн 24 цагт дотоодод бүртгэгдсэн коронавирусийн халдварын тархалтын талаарх тоон мэдээллийг хүргэлээ.

Тэрээр "Өчигдөр 13,100 хүнд шинжилгээ хийхэд 885 шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 16,603 боллоо. 885 тохиолдлын нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.

Шинээр батлагдсан тохиолдлоос 836 нь Улаанбаатар хотод, орон нутагт 48 тохиолдол бүртгэгджээ. 

Сүүлийн 24 цагт хоёр нас баралт бүртгэгдлээ. Тодруулбал, 61 настай эрэгтэй, 20 настай эрэгтэй Covid-19 өвчний улмаас нас барсан байна. Ингэснээр нийт нас баралтын тоо 27 боллоо.

Өнгөрсөн хоногт 195 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Нийт эдгэрсэн хүний тоо 9,887 боллоо. Мөн өнгөрсөн хугацаанд нийт 1,058 хүн гэртээ эмчлүүлж эдгэрээд байна. Халдварын улмаас 2,667 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 1,910, хүндэвтэр 610, хүнд 127, маш хүнд 20 хүн байна.

Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэлээ.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх