Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/emz4.8.jpg

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээлийн эхэнд ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр сүүлийн 24 цагийн хугацаанд дотоодод бүртгэгдсэн халдварын тархалтын талаарх тоон мэдээллийг хүргэлээ.

Тэрээр "Өчигдөр улсын хэмжээнд 11,116 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавируст халдварын 554 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр Монгол Улсад бүртгэгдсэн халдварын тохиолдол нийт 12,870 боллоо.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 372 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол нэг хүн нас барсан харамсалтай мэдээ байна.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 18 бүртгэгдсэн бол эдгэрсэн хүний тоо нийтдээ 8,140 болоод байгаа юм.

Одоогоор  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 2,637 хүмүүсийн биеийн байдал хөнгөн-2,176, хүндэвтэр-373, хүнд-74, маш хүнд-14 хүн байна.

Дээрх тоо нь зөвхөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс бөгөөд үүнээс гадна 2,000 гаруй иргэн хөнгөн хэлбэрээр өвчилж, гэрээр эмчлүүлж байгаа.

Шинээр бүртгэгдсэн 554 тохиолдлын 451 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 10544 болсон.  Харин 102 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,689 боллоо" гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх