Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/ххужнэгг.jpg

Америкийн реалити шоуны од Ким Кардашиан тэрбумтнуудын эгнээд багтах болсныг Форбс сэтгүүл онцолжээ.

Форбс  сэтгүүлийн тооцоолсноор Кимийн хөрөнгө аравдугаар сард 780 сая ам.доллар байсан бол өдгөө нэг тэрбум болж өссөн байна.

Тэрээр Форбсын дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад багтсан 2755 хүний ​​нэг болжээ.

Түүний хөрөнгө ийнхүү өсөхөд косметик барааны болон бэлэн хувцасны бизнесүүд, сурталчилгааны гэрээнүүд, хөрөнгө оруулалтын өгөөж нь  энэ жилийн тэрбумтнуудын жагсаалтад багтхад ихээхэн нөлөөлжээ.

Энэ оны тэрбумтнуудын жагсаалтыг Амазон компанийн үүсгэн байгуулагч Жэф Безос $177 тэрбумын хөрөнгөөр тэргүүлсэн байна.  Ким Кардашианы нөхөр Кэни Уэст өнгөрсөн оны хавраас хойш $1.8 тэрбумын хөрөнгөөр уг жагсаалтад багтах болсон юм.

Харин Ким Кардашианы дүү Кайли Женнер тэрбумтнуудын жагсаалтад багтаж байсан ч өнгөрсөн оны тавдугаар сард уг жагсаалтаас хасагдсан байна.

Учир нь Форбс сэтгүүл түүнийг хөрөнгийн хэмжээгээ зохиомлоор өсгөсөн ба гэр бүлийнхэн нь түүний гоо сайхны бүтээгдэхүүний нэр хүндийг өсгөсөн гэж үзээд хасах шийдвэр гаргажээ.

Ким анх дүү Кайли Женнерийнх нь гоо сайхны бренд амжилт олсны дараахан 2017 онд өөрийн гэсэн гоо сайхны "KKW Beauty" брендээ гаргасан билээ. Тэрээр амжилттай маркетинг хийсний үр дүнд хамгийн анх худалдаанд гаргасан 300 мянган нүдний контур нь хоёрхон цагийн дотор зарагдаж дуусч байжээ.

Одоо 40 настай Ким Кардашианы хувьд KKW Beauty гоо сайхны бүтээгдэхүүний компани, Skims бэлэн хувцасны компанид хувь эзэмшигч бөгөөд Instagram сүлжээний 213 сая дагагч, Twitter сүлжээний 69.7 сая дагагчтай сошиал од юм.

Эх бэлтгэсэн: М.Санаа

Эх сурвалж: BBC

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх