etoim.mn
photos/tavan tolgoi.jpg

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн барилгын ажлыг хоёрдугаар улирлаас эхлүүлэх шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /салбар төмөр зам, ачих байгууламж/-ийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг нь  боловсруулан баталгаажуулж, хоёрдугаар улиралд багтаан барьж эхэлнэ.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил нэвтрэх цэг, шилжүүлэн ачих байгууламж барих талаар Хятадын талтай энэ сард харилцан тохиролцох, боомттой холбоотой асуудлыг “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т энэ онд нэмэлтээр тусгахыг холбогдох сайд нарт даалгажээ.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх