Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/zasgiin gazar4.7.jpeg

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр боллоо. Энэ удаагийн хурлаар протез, ортопедийн болон тусгай хэрэгсэл үйлдвэрлэхийг дэмжих талаар хэлэлцлээ.

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Дэл Оюу Дөл” компанийн “Эрхэм чанар” протезийн үйлдвэрт тодорхой хэмжээний хөрөнгийг эргэн төлөх нөхцөлтэй олгохоор болсон байна.

Тус үйлдвэр нь олон улсын жишиг, стандартад нийцсэн протезийн үйлдвэр, нөхөн сэргээх тусламж, үйлчилгээний сувиллын газартай. Өвчин эмгэг, гэмтэл бэртлээс үүссэн үр дагаврыг арилгах, сэргээн засах, хөдөлгөөн сайжруулах, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, протез, ортопедийн хэрэгсэлд дасган сургах зэрэг үйлчилгээ үзүүлдэг.

Сүүлийн гурван жилд 3,000 гаруй хүнийг дээд, доод мөчний бүх төрлийн хиймэл эрхтэн, согог засах гутал, хөл, гарын чиг, таяг, сонсголын аппарат болон бусад туслах хэрэгсэлтэй болгосон байна.

Санхүүгийн хүнд байдалд орсон  үйлдвэртэй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр танилцаж, бодлогоор дэмжихээ илэрхийлэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байсан юм. Дээрх асуудлыг өнөөдөр дахин хэлэлцэн шаардагдах хөрөнгийг гаргахаар шийдвэрлэв. 

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх