Польш улсын Кельце хотод энэ сарын 11-нд эхлэх Боксын Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шигшээ баг тамирчид Польш улсад тэмцээний өмнөх бэлтгэлээ хангаж байна.
Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 4, эмэгтэй 4 тамирчин оролцоно.
Шигшээ багийн дасгалжуулагчаар Т.Чулуунтөмөр, Ж.Еркин, Т.Ганзориг нар ажиллаж байгаа бөгөөд багийн бүрэлдэхүүнд:
Эрэгтэй:
• 52кг- Э.Сүхбат
• 57кг- Б.Алтантулга
• 60кг- Г.Ган-Эрдэнэ
• 69кг- А.Жандос
Эмэгтэй:
• 48кг- Д.Номин-Эрдэнэ
• 51кг- А. Хулан
• -57кг- Т.Номин-Эрдэнэ
• -60кг- Г.Бадмаараг
Эх сурвалж: Монголын Боксын холбоо