Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/_117851764_olympictokyo.jpg

Коронавирусний халдвар авахаас сэргийлж БНАСАУ-ын тамирчид энэ удаагийн Токиогийн Олимпын наадамд оролцохгүй байхаар шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийг гуравдугаар сарын 25-ны өдөр Пёньяанд болсон БНАСАУ-ын Үндэсний олимпын хорооны хурлаар мэдэгдсэн байна.

 Токиогийн олимпийг орхиж байгаа эхний улсаар Хойд Солонгос тодорч байгаа бөгөөд Өмнөд Солонгос яах талаар мэдээлэл гараагүй байгаа юм.

Хойд Солонгос коронавирусын тархалтыг нэмэгдэхээс сэргийлж өнгөрсөн жилээс хойш хатуу арга хэмжээ авч оны эхэн үеэс галт тэрэг, вагон  нэвтрэх, гарахыг хориглосноос олон улсын зорчигч тээврийн нислэгүүд зогссон . Хойд Солонгосын олимпт орохгүй байх шалтгаан нь бүх нийтийн эрүүл мэндийн асуудал гэдгийг онцолсон байна.

 Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин "Энэ удаагийн олимпт БНАСАУ-тай хамтарч Солонгос нэрийн дор тамирчдаа нэгтгээд Олимпийн тэмцээнд оролцуулах гэж байсан. Энэ тоглолтууд нь хоёр Солонгосын хооронд ахиц дэвшил гаргахад түлхэц болно гэж найдаж байлаа" хэмээн мэдэгджээ.

Токиогийн олимпын наадам 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон юм. Энэ жил долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар тогтсон байна.

Эх бэлтгэсэн: М.Санаа

Эх сурвалж: BBC

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх