Жүдо бөхийн Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-9 ний өдрүүдэд Киргизстан улсын нийслэл Бишкек хотод зохион байгуулагдана.
"Токио 2020" зуны олимпийн оноо олгох тус тэмцээнд 32 орны 217 тамирчин /эрэгтэй 123, эмэгтэй 94/ оролцохоор мэдүүлэгээ өгсөн байна.
Манай улсаас МУГТ, МУГД Х.Болдбаатар, ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммад, МУГТ М.Бундмаа гэсэн дасгалжуулагчийн бүрэлдхүүнтэй
Эрэгтэй
1. ОУХМ Л.Өнөболд -60 кг
2. ОУХМ Г.Хэрлэн -66 кг
3. ОУХМ Ё.Басхүү -66 кг
4. ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг
5. Саейд Моллаей -81 кг
6. ОУХМ Г.Алтанбагана -90 кг
7. ОУХМ Л.Отгонбаатар -100 кг
8. ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг
9. ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг
Эмэгтэй
1. ОУХМ Л.Сосорбарам -52 кг
2. ОУХМ Б.Хорлоодой -52 кг
3. МУХБ, МУГТ Д.Сумъяа -57 кг
4. ОУХМ Л.Энхрийлэн -57 кг
5. ОУХМ Б.Ганхайч -63 кг
6. ОУХМ Ц.Энхчимэг -70 кг
7. ОУХМ Э.Гандиймаа +78 кг гэсэн тамирчид барилдана.
Мөн Япон улсын иргэн Терапист эмч Масатоши Нишикидо эмчээр ажиллаж байгаа билээ.
Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо