Энэ онд гарахаар төлөвлөгдөж, хүмүүсийн хүлээлтийг үүсгэж байгаа кинонуудыг танилцуулж байна.
A Quiet Place Part II
Нээлтээ хийх: 2021.04.23
Хуучин хуваарь ёсоор бол 2020 оны гуравдугаар сарын 20-нд нээлтээ хийх байсан ч Ковид-19 халдварын тархалтаас болж хугацааг хойшлуулсан билээ.
Black Widow
Нээлтээ хийх: 2021.04.29
Марвелын “Black Widow”, “Eternals” кинонуудын нээлт коронавируст халдварын улмаас хойшлогдсон билээ.
The Conjuring: The Devil Made Me Do It
Нээлтээ хийх: 2021.06.03
Уг кинонд Варрены гэр бүлийн ажиллаж байсан хэргүүд дундаас хамгийн дуулиантай нь болох нэгэн бяцхан хүүг аврахаар тэмцсэн үйл явдал болно.
Venom: Let There Be Carnage
Нээлтээ хийх: 2021.06.24
Том Харди гол дүрд нь тоглосон Веном киноны шинэ анги энэ зун гарахаар болжээ.
The Suicide Squad
Нээлтээ хийх: 2021.08.04
Харли Квинн болон бусад хорон санаат “баатрууд”-ын салаа нэгэн аюултай шинэ даалгаварт гарч, дахин тулалдах хэрэгтэй болно.
Dune
Нээлтээ хийх: 2021.10.01
Дени Вильнёвын найруулсан "Dune" кино 2020 оны арванхоёрдугаар сард нээлтээ хийх байсан ч хойшилж энэ оны 10 сард гарахаар болжээ. Жилийн хамгийн хүлээлттэй кино болоод байна.
Spider-Man: Far From Home sequel
Нээлтээ хийх: 2021 оны 12 сар
Одоогоор нэр нь тодорхой болоогүй байгаа Хүн-Аалзын шинэ анги энэ оны 12 сард нээлтээ хийхээр болжээ. Нэгэн сонирхолтой мэдээ нь, тус кинонд өмнө нь гарч байсан Хүн-Аалз кинонуудын дүрүүдийг бүтээсэн Эндрю Гарфильд, Кирстен Данст, Альфред Молина нар оролцон тоглох юм байна.
The Matrix 4
Нээлтээ хийх: 2021.12.22
Анх 1999 онд дэлгэцнээ гарч гурван анги үзэгчдэд хүрсэн “Matrix” киноны шинэ ангийг Лана Вачовски найруулж, Киану Ривз дахин Неогийн дүрд тоглохоор эргэн ирсэн билээ.