etoim.mn
photos/dornod.jpg

Гуравдугаар сарын 13-ны өдөр Эрдэнэт хотын харьяат иргэн “Д”, Улаанбаатар хотын харьяат “О” нар PCR шинжилгээ өгөөгүй Хөлөнбуйрын постод ирснийг, тус постын алба хаагчид нэвтрүүлэхгүй буцаажээ.

Гэтэл Сүхбаатар аймаг руу салдаг замаар буюу баталгаат бус хулгайн замаар 21 дүгээр талбайн Зам анги руу явах гэж байсныг Цагдаагийн газрын алба хаагчид барьж, аймгийн Халдвартын тасагт албадан тусгаарлан, тус зөрчлийг шүүхэд шилжүүлжээ. Шүүхээр зөрчлийн тухай хуулийн 5.13.а-д заасны дагуу 10 хоногийн баривчилгаа оногдууллаа.

Иймээс Дорнод аймаг руу баталгаат бус зам буюу хулгайн замаар нэвтрэх боломжгүй гэдгийг сануулж, иргэн бүрт үүрэг, хариуцлага, ухамсар хэрэгтэй байна гэж албаныхан мэдээллээ.

Эх сурвалж: Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх