Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/20210329s00005000168000p_view.jpg

Өнөөдөр Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ албан ёсоор Озэки цолоо эргүүлэн авсныг Сүмогийн холбоо мэдэгдлээ. 

Өдгөө 29 настай Г.Ган-Эрдэнэ 2015 онд анх удаагаа Озэки цол хүртэж байсан юм. Улмаар хоёр өвдгөндөө дараалан гэмтэл авч, олон башёг өнжсөний эцэст мэргэжлийн сумо бөхийн 6 /Жонокүчи, Жонидан Санданмэ, Макүшита, Жүрёо, Макүүчи-Дээд зиндаа/ зиндааны Жонидан хүртэл чансаа буурч байв. Харин өнөөдөр дээд зиндааны гурав дахь түрүүг бахдалтай авч, Озэки цолыг хоёр дахь удаагаа хүртээд байна.

Тэрээр “Баяртай байна. Та бүхэндээ баярлалаа. Өмнө нь байсан байрандаа эргэн ирлээ. Эхний удаа озэки цол хүртэхдээ баяртай байлаа. Харин одоо дахин цолоо эргүүлэн авсандаа тайвширч байна. Жонидан зиндаа руу унасан үедээ энэ талаар ч төсөөлж ч байсангүй. Эргүүлэн цолоо авна гэж бодож байсан болохоос биш ийм амжилт гаргана гэж төсөөлсөнгүй. Би өөрийгөө бэлтгэл сургуулилтдаа бүрэн зориулж, илүү өндөр зорилго өмнөө тавих болно.  Мөн дэвжээний багшдаа баярлалаа. Би танд өртэй” хэмээжээ.

Ийнхүү ирэх тавдугаар сарын башёд Такакэйшо, Шодай, Асанояама, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэсэн дөрвөн озэки цолтой бөх барилдахаар болжээ. Харамсалтай нь, Хакүхо М.Даваажаргал өвдгөндөө мэс ажилбар хийлгэсний улмаас ирэх башёг өнжих болсон тул Нацү башё ямар ч ёкозүна цолтой бөхгүйгээр явагдах болжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх