Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Н.Номтойбаяр_шүүх.jpeg

Өнөөдөр УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр суллагдаж байгааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээллээ. Мөн тэрбээр өөрийн твиттер хуудастаа суллагдсанаа мэдэгдсэн байна.

 

2020 оны УИХ-ын сонгуульд бие даан Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, нэр дэвшигчийн үнэмлэхээ авсных нь дараа түүнийг цагдан хорьсон юм. Тодруулбал, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулснаар албан ёсоор сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлдэг. Нэр дэвшигчийн үнэмлэхийг нь баталгаажуулсны дараа Н.Номтойбаярыг саатуулсан нь олон хууль зөрчсөн хэмээн өмгөөлөгчид, ар гэрийнхэн нь ч мэдээлж байлаа.

Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчийг нотлох баримттай, үйлдэл дээр нь бариагүй бол саатуулахгүй заалттай ч Н.Номтойбаярыг саатуулж, нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг түүний аав Б.Нямтайшир гардан авч, сонгуулийн сурталчилгааны хугацаанд түүний сонгуулийг удирдсан юм.

Түүнийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотой төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэх тогтоол гаргаж, улсад 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татаж, анхан шатны шүүхээс 5,5 жилийн хорих ял оноосон. Н.Номтобаярын өмгөөлөгчид бүх шатны шүүхэд хандаж, хамгийн сүүлд Улсын дээд шүүхээс Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, ялыг бууруулан нэг жил болгон шийдвэрлэсэн билээ.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх