etoim.mn
photos/энхтайван-720x500.jpg

Өчигдөр нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороо, дунд голын замд буюу Энхтайваны гүүрний доор 21.00 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарчээ. Азаар жолооч хүнд бэртэл аваагүй байна.

Хэргийн талаар тодруулбал, том оврын ачааны автомашины жолооч машиныхаа өндрийг тооцоолоогүйн улмаас 3.5 метр өндөр хязгаарлалт мөргөсөн байна. Осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй бөгөөд сонор сэрэмжгүй байдлаас үүдэн дээрх осол гарсан. Өндрийн хязгаарлалт байснаар гүүр нураагүй. Замыг чөлөөлж, гүүрийн засварын ажлыг эхлүүлээд байна гэж албаныхан хэлж байв.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:

 Жолоочийн биеийн байдал гайгүй. Машин нэлээн эвдрэлтэй. Тиймээс жолооч нар анхаарал сэрэмжтэй байх, хурд хэтрүүлэхгүй, машины өндөр болон хязгаарлалтыг тооцож хөдөлгөөнд оролцож байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх