etoim.mn
photos/apple_repair-program-update_hero_03242021_big.jpg.large.jpg

Дэлхийн томоохон технологийн компани Apple өөрийн бүтээгдэхүүний албан ёсны засварын хөтөлбөр болох "Independent Repair Provider" хөтөлбөрийг дэлхийн бараг бүх улс оронд хэрэгжүүлэхээр болсноо өнөөдөр зарлажээ.

Анх уг хөтөлбөр 2019 онд АНУ-д хэрэгжиж эхэлсэн бол 2020 онд Европ, Канадад хэрэгжсэн юм.

Хөтөлбөрт шалгарсан оролцогчид Apple компаниас үнэгүй сургалт авч, сэлбэг, багаж хэрэгсэл, гарын авлага зэргээр хангагдах ажээ.

Өнөөдрийн байдлаар АНУ, Канад, Европ даяар нийт 1,500 гаруй этгээд "Independent Repair Provider" лицензтэй засварын үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ.

Энэ долоо хоногийн сүүлээр эхний 38 оронд хөтөлбөр зарлагдах болсон ба үүнд Монгол улс багтжээ.  

Бусад улсуудад Apple энэ оны сүүлийн хагаст хөтөлбөрөө зарлахаар болсон байна.

Эх сурвалж: Apple

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх