etoim.mn
photos/Baekhyun.jpg

Солонгосын алдарт EXO хамтлагийн гишүүн Бэкхёны гурав дахь соло цомог болох ‘Bambi’ урьдчилсан захиалгаараа 833,392 хувь борлуулагджээ.         Ингэснээр тэрээр к-попын түүхэнд хамгийн их урьдчилсан захиалга авсан соло уран бүтээлч болж дээд амжилтыг дахин тогтоогоод байна. Учир нь түүний хоёр дахь соло цомог болох ’Delight’ нь урьдчилсан захиалгаар 372,000 хувь борлуулагдаж  энэхүү амжилтыг эзэмшиж байсан юм.   Мөн цомгийн хэвлэлийн хурлын үеэр Бэкхён "Өмнөх цомог маань хөгжим дээрээ илүү төвлөрсөн байсан. Харин энэ цомгийн хувьд миний хоолойн дээр илүү төвлөрч ажилласан. Би өөрийнхөө дуулах чадварыг хэр сайжирсныг та бүхэнд харуулахын тулд маш их бэлдсэн шүү" гэжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[203.91.115.54]

2021-03-30 17:21:20

Дараагийн цомог нь дахиад л тэргүүлнэ

Зочин

[202.179.27.206]

2021-03-30 17:10:29

эксо шүү дээ дээр нь манай хүн чинь мэйн вокал ёооё хурдан монголд ирээсэй