etoim.mn
photos/137125-24032014-1395651368-1317665897-shar.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 26% нь цастай ба дундаж зузаан нь 6 см, цасан дахь усны нөөц 2.66 шоо.км  байна. Жишээлбэл, Увс нуур, Тэс гол, Булган, Шишхэд, Чулуут, Идэр голын сав  газруудын   60-70%  нь  цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар  0.2 шоо.км  бол Хяргас нуур, Завхан, Үенч, Бодонч, Хөвсгөл нуур, Эг  зэрэг  голуудын  савын 40% орчим нь  цастай, цасны усны нөөц нь дунджаар  0.12 шоо.км байна.

  Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан  голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул:

-Том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нуудлэх,

-Гуу жалга, далан , шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох,

-Амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгуулагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийж, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх