etoim.mn
photos/nas_x.png

Реппер, дуучин Lil Nas X нь дээрээ хүрэл таван хошуу, урвуу загалмай, хүний жинхэнэ цус агуулсан "Satan Shoes" хэмээх пүүзээ танилцууллаа.

"Old Town Road", "Panini Lil" зэрэг дуугаараа алдартай LIL Nas X уг пүүзний санааг Нью Йорк хотын MSCHF урлагийн студитэй хамтран гаргажээ.

Хар улаан өнгө хосолсон уг пүүз нь Nike Air Max 97 загварт тулгуурлан бүтээгдсэн боловч NIke компаниас оролцоогүй байна.

Гутлын ширхэг бүр нь 60 куб.см буюу нэг дусал хүний жинхэнэ цус агуулсан гэж MSCHF мэдэгджээ. 1,018 ам.долларын үнэтэй уг пүүзнээс эхний ээлжит 666 ширхгийг худалдаанд гаргах аж.

Гуталд агуулагдсан цусыг MSCHF студийн гишүүн өгсөн бөгөөд "Бид уран бүтээлийнхээ төлөө золиос гаргах дуртай" хэмээн ярьсан байна. Мөн тэд "Nike компани үүнд ямар нэгэн байдлаар оролцоогүй" хэмээн албан ёсоор CNN-д мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх