Өмнө жилийн Формула-1 "Гран При" тэмцээн эхлэхээс өмнө Хамилтон тэргүүтэй бүх тамирчид арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэж буйгаа илэрхийлэн өвдөг сөхрөн суусан байдаг.
Тэгвэл энэ жилийн "Гран При" тэмцээнээр мөн адил тамирчид арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг өвдөг сөхрөхөө мэдэгджээ.
Эргэн дурдсан түрүү жил Жорж Флойд гэх хар арьст залууг цагаан арьст цагдаагийн алба хаагчид хүзүүн дээр нь өвдөглөн баривчилсанаас болон тэрхүү залуу амьсгал хурааж олныг цочирдуулсан бөгөөд АНУ даяар хүмүүс "Black Lives Matter" гэх жагсаалыг хийж байсан юм.
Бэлтгэсэн: Сарнай