Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд "Японы сүмогийн холбоо"-ны удирдлагуудад зодог тайлах хүсэлтээ өгч улмаар тэд түүний хүсэлтийг хүлээн авчээ.
Өдгөө 35 настай Какүрюү М.Ананд сүүлийн таван башё дараалан бэртлийн улмаас барилдаж чадахгүйгээс гадна зүүн өвдөгний бэртлийн улмаас хэдэн сарын турш эмчилгээ хийлгэсэн ч тусыг олоогүй аж. Улмаар тэрээр их спортыг орхих хүнд шийдвэрийг гаргажээ.
Мангалжалавын Ананд нь анх 2001 оны арваннэгдүгээр сарын башёд оролцож байсан бөгөөд түүнээс хойш Монголын их аваргуудын буухиаг үргэлжлүүлсэн нэгэн юм.
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа