etoim.mn
photos/161813398_4166252353394077_9156435775116564077_o.jpg

Токиод болох Зуны олимпийн наадамд оролцох Монголын тамирчдын эрх хоёроор нэмэгдлээ. Тодруулбал, дэлхий дахинд Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор ОУОХ-ны Зохион байгуулах комиссоос энэ жил болох ёстой байсан олимпийн эрх олгох тэмцээнүүдийг цуцалсан. Улмаар тив тивд нь олимпын эрхүүдийг хуваан өгч, чансаагаар нь эрх олгохоор болсон юм.

Тэгвэл эмэгтэй боксын -75 кг-ийн жинд дэлхийн чансаагаараа наймд бичигдсэн М.Мягмаржаргал олимпийн наадамд оролцох эрхээ авлаа. Хэдийгээр тэрбээр хүнд гэмтлийн улмаас жил гаруй рингнээс хөндийрөөд байсан ч олимпийн наадамд оролцох эрхээ авснаар Монголын боксын түүхэнд олимпийн эрх авсан анхны эмэгтэй тамирчин болж байна.

Мөн 2017-2020 онд үзүүлсэн амжилтаараа ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга ОУХМ Э.Цэндбаатарын Олимпийн наадамд оролцох эрх баталгаажлаа. Манай боксынхноос өмнө нь Б.Чинзориг эрхээ аваад байсан билээ. Ийнхүү одоогийн байдлаар манай 3 боксчин олимпийн эрхээ аваад байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх