etoim.mn
photos/_117574823_ronaldo.jpg

Португалийн нэрт хөлбөмбөгч Кристиано Роналдо  домогт хөлбөмбөгч Пелегийн тогтоосон дээд амжилтыг  эвджээ.

Тодруулбал, К.Роналдо өнгөрөгч ням гарагт Кальяри клубийн эсрэг тоглолтод гурван гоол оруулснаар түүний албан ёсны тоглолтуудад оруулсан нийт гоолын тоо 770 болжээ. Харин Бразилын алдарт хөл бөмбөгчин Пелегийн хувьд тэрээр карьерийнхээ хугацаанд 767 гоол оруулж дээд амжилтыг эзэгнэж байсан юм.

К.Роналдо энэ талаар өөрийн  “Instagram” хуудстаа “Өнөөдөр миний бие мэргэжлийн карьерийнхээ 770 дахь гоолыг орууллаа. Юун түрүүнд Пелед хандан чин сэтгэлийн үгээ хэлмээр байна. Дэлхий дахинд түүний тоглолт, гоол, амжилтын талаар дуулж байгаагүй тоглогч нэгээхэн ч үгүй. Би ч мөн тэдний нэг юм” хэмээн бичжээ. 

Харин домогт хөлбөгчин Пеле түүний хариуд мөн л өөрийн цахим хуудастаа К.Роналдод баяр хүргэн, түүнийг бахархан биширдэг хэмээн гэдгээ бичсэн байна. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: bbc.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх