etoim.mn
photos/twitter-spaces-android-2021.jpg

Twitter” компани энэ сарын 3-ны өдөр “Spaces” нэртэй аудио чатны функцээ “Android” хэрэглэгчдэд нээлттэй болгожээ.

Энэ нь “Clubhouse”-тай төстэй бөгөөд хүссэн хүн бүр нэг цахим өрөөг үүсгэж, шууд ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлж болдог юм байна. Энэхүү үйлчилгээг өнгөрсөн оны арван хоёрдугаар сараас туршилтаар ашиглаж эхэлсэн боловч зөвхөн "IOS" үйлдлийн систем дээр ажилладаг байсан юм. Харин одоо "Android" утастай хэн бүхэн хүссэн сэдвээрээ цахим сүлжээнд шууд харилцан ярилцах боломжтой болж байгаа юм.

Гэхдээ “Clubhouse”-аас ялгаатай нь тухайн үеийн шууд ярилцлагыг 30 хүртэлх хоног хадгалах боломжтой аж. Харин өрөөний зочдын хувь нэг дор 10 хүн зэрэг ярих боломжтой бөгөөд хэн ярихыг зөвхөн тухайн өрөөг үүсгэсэн хүн хянах боломжтой юм байна. Харин тухайн ярилцлагыг сонсох хүмүүсийн тоо хязгааргүй байх юм. 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх