etoim.mn
photos/shutterstock_429758611.jpg

Бид өмнөх дугаартаа сонсголын аппаратын үүслийн талаарх бяцхан мэдээллийг хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад сонсголын аппаратыг хэрхэн сонгох талаарх мэдээллийг хүргэе.  

 

Зарим хямдхан дижитал сонсголын аппаратууд нь үнээ буулгах үүднээс давуу талуудаа багасгасан эсвэл бүхэлд нь хассан байдаг.

“Дижитал” гэсэн нэр зүүсэн л бол тухайн бүтээгдэхүүн чанартай байна гэсэн дүрэм огт байхгүй. Харин ч заримдаа хямдхан дижитал аппаратаас илүүтэйгээр чанартай аналог аппарат илүү сайн байх нь бий.Хамгийн сүүлийн үеийн, дэвшилтэт технологийн, чанартай дижитал аппарат   ч тохиргоо нь буруу хийгдсэн бол маш муухай дуу авиаг дамжуулах болно. Мөн дасах тохируулах гэсээр байтал та болон сонсголын төв хоёрын хооронд нарийн зам гартал аппарат тохируулагчруугаа ирж очих хэрэг ч гарч магадгүй. Түүнчлэн тухайн аппарат тохируулуулж байгаа хүн эсвэл инженерээсээ хэдийнээс аппарат тохируулж байгааг нь асуугаарай.

Туршлагын туулай болох хэрэггүй. Үнэтэй л юм чинь сайн аппарат байж таарна гэж хэзээ ч битгий найд. Интернет болон номоос дижитал аппаратуудын төрлүүдийг судалж мэд. Удаан хугацаанд сонсголын аппарат хэрэглэж буй хүмүүст хандаж тэдний туршлагаас суралц.

Хэрэв дижитал сонсголын аппарат зөв программчлагдаагүй бол үүнийг зүүснээс зүүгээгүй нь дээр байдаг. Үүнийг засах ердөө ганц арга бол мэргэжлийн инженерт  дахин хандаж аппаратынхаа тохиргоог зөв хийлгээрэй.  Магадгүй зарим тохиолдолд  2-3 удаа инженерт хандах  хэрэг ч гарч болно.

Учир нь  хүн бүрийн дуу чимээг хүлээн авах байдал өөр байдаг тул хүн бүрд таарах дижитал сонсголын аппаратын программ бичих боломжгүй юм. Мөн тухайн хүнд тухайн программ биш харин тэр дижитал сонсголын аппарат таарахгүй байх тохиолдол ч байдаг.

Хэрэв танд тухайн дижитал аппарат нь таарахгүй байгаа бол солиулахыг зөвлөж байна. Сонсголын аппарат нь өвчтөний сонсох чадварыг сайжруулахаас биш сонсголын бэрхшээлийг нь огт үгүй болгочихно гэсэн үг биш. Хүний сонсголын систем маш төгс, нарийн систем юм. Одоогоор ямар ч технологи үүнийг бүрэн орлож чадахгүй.

Тиймээс сонсголын аппарат хэдий сайн өндөр үр дүн өглөө ч гэсэн хүний эрүүл чихийг хэзээ ч бүрэн орлож чадахгүй.

Дахин хэлэхэд хамгийн гол нь инженерүүдэд  ханд, тэднээр аппаратаа программчлуул. Дижитал сонсголын аппаратын төрлүүдийн талаар зөвлөгөө ав, тэгээд танд өөрт тохирсон үйлдвэрлэгч болон бүтээгдэхүүн олж ав. Та дижитал сонсголын аппаратаасаа дээд зэргийн үр дүн авах хүртэл хэд хэдэн удаа акустик инженертэй уулзах хэрэгтэй болох болно.

Энэ бүгдийн эцэст таны дижитал сонсголын аппарат таныг илүү сайн сонсох чадвараар шагнах болно.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх