etoim.mn
photos/157891277_1131900007250843_335718446299380628_n.jpg

ОХУ Москва хотын зарим хэсэгт 5G сүлжээ ажиллуулж эхэлсэн талаараа мэдэгджээ.

Тодруулбал, тус улсын Москва хотын Горькийн цэцэрлэгт хүрээлэн, Москвагийн улсын их сургууль, Москва хотын Олон улсын бизнес төв зэрэг нийт 14 бүсэд 5G сүлжээг ажиллаж эхэлсэн байна. Эхний ээлжид 5G сүлжээ хэрэглэгчдийн тоог таван сая орчим байхаар төлөвлөсөн бөгөөд ирэх 2030 он гэхэд 50 сая хэрэглэгчтэй болно хэмээн тооцоолжээ.

Одоогоор москва хот орчимд 5G сүлжээ нэвтэрч байгаа ч дараагийн ээлжид Санкт-Петербург болон өөр 10 том хотод 5G сүлжээнд холбохоор ажиллаж эхэлсэн байна. 5G сүлжээ ажиллаж эхэлснээр дээрх бүсэд байгаа хүмүүс секундэд 1.5 гигабайт хүртэл хурдаар аливаа өгөгдлийг татах боломжтой болох аж.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: reuters.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх