etoim.mn
photos/49bedde94db0bea6fa4018d1d3c89afe-580x365.png

Хүн төрөлхтний анхны сансрын зочид буудал 2025 оноос дэлхийг тойрон аялж эхлэх гэж байгаа талаар АНУ-ын Тойрог Замын Ассамблей Корпорацаас мэдээлжээ.

ТУс зочид буудал нь алсыг харагч мэт тойрог хэлбэртэй бөгөөд тусгай зориулалтын ресторан, кино театр, спа болон 400 хүний өрөөтэй байх аж.

"The Voyager Station" нэртэй зочид буудлын гадна талд эргэлдэгч цагиргууд байрлах бөгөөд "SpaceX Falcon 9" загварын хөдөлгүүрийг суурилжээ. Ингэснээр хүн төрөлхтөн зөвхөн уран зөгнөлт киноноос л хараг байсан тэрхүү зураглалыг өөрсдийн нүдээр харах бүрэн боломжтой болох юм байна. 

Түүнчлэн тус хөлөг нь зөвхөн зочид буудлын үйлчилгээ үзүүлэхээс гадна сансрын судалгааны дата мэдээлэл цуглуулах давхар зорилготой бүтээгджээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: dailymail.co.uk

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх