Америкийн алдарт гольфчин Тайгер Вүдс автомашинтай явж байхдаа осолд оржээ.
Тодруулбал, Калифорни муж улсын Лос-Анжелес хотод мягмар гарагт алдарт тамирчин автомашинтайгаа явж байхдаа осолдсон байна. Энэ талаар Лос Анжелес тойргийн шериф Алекс Вильянуэва мэдээлэл хийсэн бөгөөд тэрээр " Т.Вүдсийг гал сөнөөгчид автомашинаас нь шуурхай гаргасан бөгөөд ослын улмаас түүний хоёр хөл хүнд гэмтсэн боловч амь насанд нь аюулгүй хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр үргэлжлүүлэн Т.Вудс “Genesis GV80” загварын автомашины аюулгүйн дэр дэлгэгдсэн байснаас гадна суудлын бүсээ зүүсэн байсан нь түүний амь насыг нь аварсан байх магадлалтай гэжээ.
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа
эх сурвалж: cnn.com