etoim.mn
photos/bloomberg_tesla_car_800px.jpg

Сүүлийн үед олон нийтийн дунд ихээхэн алдартай байгаа “Tesla” компани Энэтхэгт үйлдвэрээ нээхээр болжээ. Одоогоор энэ зөвхөн төлөвлөлтийн шатанд байгаа бөгөөд тэд энэхүү ажлыг энэ ондоо багтаан хэрэгжүүлэхээр ханцуй шамлан орсон байна.

Хэрэв тэдний энэхүү төлөвлөгөө амжилттай болвол Энэтхэг дэх анхны үйлдвэрийнхээ үйл ажиллагааг өмнөд Карнатака мужид явуулах аж.

Сануулахад, Telsa компани “Tesla India Motor”, “Energy Private Limited” зэрэг охин компаниудаа өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд Карнатака мужийн Бангалор хотод бүртгүүлсэн юм. Мөн компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрөгч онд 100 тэрбум ам.доллар орчим байсан бол одоогоор 800 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: dailymail.co.uk

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх