Сүүлийн үед “Clubhouse” хэмээх нэршил цахим орчинд түгэн дэлгэрч дэлхий нийтийн хэрэглээ болоод байгаа билээ.
Зөвхөн урилгаар хэрэглэгч нь болох боломжтой энэхүү аудио-чат апликейшн нь анх 2020 оны дөрөвдүгээр сард хэрэглээнд нэвтэрч байсан бөгөөд богино хугацаанд зургаан сая гаруй хэрэглэгчидтэй болоод амжсан.
Хэдийгээр олны таашаалд нийцэж байгаа боловч "Clubhouse"-ийг зөвхөн "IOS" үйлдлийн системтэй "iPhone" гар утастай хүмүүс л хэрэглэх боломжтой гэдэг нь хэрэглэгчдийн хүрээг тэлэхэд багагүй саад болж байгаа юм.
Тиймээс тус апликейшныг андройд үйлдлийн системтэй гар утас хэрэглэгчдэд "Clubhouse"-г хүргэхээр ажиллаж эхэлсэн талаар тус аплмкейшныг хөгжүүлэгч "Alpha Exploration Co." компани өөрсдийн цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ.
Хэдийгээр компаний зүгээс ийм мэдээлэл хийсэн ч "Clubhouse app" чухам хэзээ андройд хэрэглэгчдэд хүрэх нь тодорхойгүй байгаа аж.
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа
эх сурвалж: theguardians.com